Таны гар утас eSIM дэмждэг үү?
Таны гар утас иСИМ дэмждэг эсэхийг *#06# дугаарт дуудлага хийж EID bar код гарч ирэх эсэхээр шалгах боломжтой. Хэрвээ EID код бусад IMEI, IMEI2 кодуудын хамт гарч ирж байвал таны гар утас иСИМ (eSIM) дэмждэг болно.
📱iPhone утас: Cellular цэсээр орж Add eSIM боломж байгаа эсэхийг давхар шалгана уу.
📱Android утас: Connection -> SIM Manager цэсээр орж Add eSIM боломж байгаа эсэхийг давхар шалгана уу.
1. Та *#06#-руу залгана уу.

2. eSIM дэмждэг бол EID***** код гарч ирнэ.

Анхааруулга
- 🇨🇳БНХАУ, 🇭🇰Хонконг, 🇲🇴Макао –с худалдан авсан аль ч тѳрлийн гар утас еСИМ дэмждэггүй.
- Лизингээр болон гэрээт оператороос худалдан авсан (Operator Locked) гар утаснууд мөн еСИМ дэмждэггүй.
- Мѳн 🇰🇷 Солонгос улсаас худалдан авсан 2 биет симтэй iPhone утас EID кодтой ч есим дэмждэггүй болно.
