Бангкокт аялахад хэрэгтэй шилдэг тээврийн аппууд

Та Бангкокт аялал төлөвлөж байна уу? Tом хотод замын түгжрэл, олон төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, такси болон Grab зэрэг үйлчилгээ нь анх удаа очиж буй хүмүүст бага зэрэг төвөгтэй санагдаж магадгүй.

Гэхдээ хэдхэн апп татчихвал бүх зүйл маш хялбар болно. Монгол аялагчдад зориулж хамгийн ашигтай тээврийн аппуудыг танилцуулъя.

🚆 1. BTS Skytrain App
  • Бангкок хотоор хамгийн хурдан, түгжрэлээс хол явах арга бол Skytrain.

  • Энэ апп нь галт тэрэгний маршрут, цагийн хуваарь, тасалбарын үнэ, буух станцыг харахад тусалдаг.

🚇 2. MRT Bangkok Metro App
  • MRT буюу метро нь хотын төвийг холбосон өөр нэг том сүлжээ.

  • Апп-аар дамжуулан маршрутаа шалгаж, хаана буухаа урьдчилж мэдэх боломжтой.

  • BTS болон MRT-г хамтад нь ашиглавал Бангкокт хурдан зорчиход хамгийн тохиромжтой.

🚕 3. Grab
  • Grab апп-аар такси барихад хамгийн найдвартай амар.

  • Үнийг урьдчилж харж болно, жолоочтой хэл амаа ололцох гэж санаа зовох хэрэггүй.

  • Манай  “UBCab” шиг ойлгомжтой үйлчилгээ.

🛵 4. Bolt
  • Grab-аас арай хямд.

  • Мотоцикл дуудлага ч хийж болдог тул түгжрэлтэй үед хурдан очиход хэрэгтэй.

  • Хэт их түгжрэлтэй Бангкокт мотоцикл бол жинхэнэ аврал.

🚌 5. ViaBus
  • Хотын автобусны хуваарь, маршрутыг бодитоор харуулдаг.

  • Бангкокын автобусны системийг ойлгоход жаахан хэцүү байдаг ч энэ апптай бол хамаагүй амар.

  • Хямд төсөр үнээр хот тойрч үзэхийг хүсвэл заавал туршаарай.

🚤 6. Chao Phraya Express Boat App
  • Хэрэв та голоор завиар зорчих бол энэ апп хэрэг болно.

  • Завины цагийн хуваарь, буудлуудыг харуулдаг.

  • Аялал жуулчлалын хувьд голын завь бол сонирхолтой, бас түгжрэлгүй сонголт.

📱 Бангкокт интернетээ шийдэх хамгийн хялбар арга – eSIM

Замын аппуудыг ашиглахын тулд найдвартай интернет хэрэгтэй. Харин роуминг үнэтэй, WiFi хайж явах төвөгтэй.

👉 Тиймээс eSIM ашиглахыг зөвлөж байна:

  • SIM карт солих шаардлагагүй.

  • Гар утсан дотроо хэдхэн алхмаар идэвхжүүлнэ.

  • Бангкокт газардаад шууд ажиллана.

  • Хямд багцуудтай 

eSIM -ээ Монголд байхдаа татаж аваад, очихоосоо өмнө суулгаад яваарай. Ингэснээр та Grab, BTS, ViaBus зэрэг бүх аппуудыг шууд хэрэглээд, Бангкокын аяллаа хамаагүй тухтай болгож чадна.

Scroll to Top