📱 XiaoMi утас eSIM дэмждэг үү? (2025 оны шинэчилсэн жагсаалт)

Xiaomi, Redmi эсвэл POCO гар утас хэрэглэдэг үү? Тэгвэл таны утас eSIM дэмждэг эсэх талаар хамгийн сүүлийн мэдээллийг эндээс уншаарай.

✅ Xiaomi eSIM дэмждэг үү?

Тийм — гэхдээ бүх загвар болон бүх бүс нутагтын утас биш.

Xiaomi компани 2022 оноос эхлэн Xiaomi 12T Pro загвараас дэлхийн зах зээлд зориулсан утсандаа eSIM дэмжлэг нэмсэн. Харин Хятадын хувилбарууд (China version) дээр eSIM функц байхгүй байдаг.

Хэрвээ та утсаа гадаадаас буюу Global / EU / India хувилбараар худалдан авсан бол eSIM дэмжих магадлал өндөр.

Шалгахад хялбар:

  1. Settings нээнэ
  2. SIM cards & mobile networks рүү орно
  3. “Add eSIM” эсвэл “Download a SIM instead” гэсэн хэсэг байгаа эсэхийг шалгана
  4. Хэрэв гарч ирж байвал таны утас eSIM дэмждэг гэсэн үг

Хэрэв энэ хэсэг харагдахгүй бол таны утас Хятад хувилбар эсвэл системийн шинэчлэлт хэрэгтэй байж болно.

📋 eSIM дэмждэг Xiaomi, Redmi, POCO утаснууд (2025)

Xiaomi цуврал

  • Xiaomi 15
  • Xiaomi 15 Pro
  • Xiaomi 15 Ultra
  • Xiaomi 14
  • Xiaomi 14 Pro
  • Xiaomi 14 Ultra
  • Xiaomi 14T
  • Xiaomi 14T Pro
  • Xiaomi 13
  • Xiaomi 13 Pro
  • Xiaomi 13 Lite
  • Xiaomi 13T
  • Xiaomi 13T Pro
  • Xiaomi 12T Pro (Xiaomi компанийн анхны eSIM дэмждэг Global загвар)

Redmi цуврал

  • Redmi Note 14 Pro
  • Redmi Note 14 Pro+
  • Redmi Note 13 Pro+

POCO цуврал

  • POCO F5 Pro
  • POCO F6
  • POCO F6 Pro

🧭 Аялал бүртээ физик SIM хайж цаг алдах шаардлагагүй.

eSIM.mn сайтаас 100 гаруй орны дата багцыг онлайн худалдан аваад, QR кодоор идэвхжүүлэн шууд холбогдоорой.

👉 www.esim.mn/data-esim/

Scroll to Top