Хятад улсын нийслэл Бээжин нь зөвхөн түүх соёл, архитектурын гайхамшгаар төдийгүй хоолны өвөрмөц амт, баялаг уламжлалаараа алдартай. Хэрэв та Бээжинд аялж байгаа бол эдгээр 5 хоолыг заавал амсаж үзээрэй!
1. Бээжин нугас (北京烤鸭 – Běijīng kǎoyā)

Бээжин нугас нь дэлхийд алдартай бөгөөд Бээжингийн хоолны соёлын хамгийн тод төлөөлөгч юм. Нарийн аргаар шарж, хачиртайгаар нимгэн гуриланд боож иддэг энэ хоол нь амт, бүтэц, үнэрийн төгс хослолыг мэдрүүлдэг.
2. Zhajiangmian (炸酱面)

Энэ бол гоймон дээр шарсан махан сүмс, төрөл бүрийн ногоогоор хийсэн хачир нэмсэн амтат хоол юм. Монголчуудын дуртай гоймонтой хоолны нэг хувилбар гэж хэлж болно.
3. Hot Pot (火锅 – Huǒguō)

Бээжин стилийн халуун тогооны хоол нь төрөл бүрийн мах, ногоо, мөөг, тофуг сонгож буцалж буй амтат шөлөнд чанаж иддэг сонирхолтой арга барилтай. Найз нөхөдтэйгөө хамт туршиж үзэхэд тохиромжтой.
4. Douzhi (豆汁)

Энэ нь исгэсэн буурцагны шүүснээс гаргаж авсан уламжлалт ундаа бөгөөд Бээжингийн нутгийнхны дунд онцгой байр суурь эзэлдэг. Амт нь анх сонин санагдаж болох ч нэг туршаад үзэхэд илүүдэхгүй.
5. Jianbing (煎饼)

Бээжингийн гудамжны амтат өглөөний хоол. Өндөг, ногоо, амтлагч, шарсан гурилаар хийдэг энэхүү хоол нь хөнгөн бөгөөд амттай тул өглөө эрт гудамжинд туршаад үзээрэй.
✈️ Бээжинд аялахдаа VPN ашиглах шаардлагагүй Монгол буй мэт байнга интернеттэй баймаар байна уу?
Бээжин шиг том хотод хүссэн газраа хайж олох Google Translate ашиглах, WeChat эсвэл Alipaу ашиглаж төлбөр тооцоо хийх шаардлага байнга гардаг бөгөөд eSIM.MN-ээс eSIM авч, онгоцноос буугаад л интернэттэй байх боломжийг ашиглаарай.
📱 Яагаад eSIM.MN гэж?
• Суулгахад хялбар – QR код уншуулаад л болоо.
• Бээжин хотод хурдан, найдвартай дата орно.
• VPN ашиглах шаардалгүй.
👉 Дараагийн аяллаа стрессгүй болгохыг хүсвэл eSIM-ээ урьдчилан аваарай!