Монголчууд бид сүүлийн жилүүдэд Турк улсыг аялал жуулчлал, эмчилгээ, боловсролын зорилгоор түлхүү зорих болсон. Харин Истанбул бол Турк улсын сэтгэл, зүрх нь гэж хэлж болно. Ази, Европ тивийн уулзвар дээр орших энэ хотод эртний эзэнт гүрнүүдийн түүх, орчин үеийн амьдрал гайхалтай нийцдэг.
Та анх удаа очиж байгаа бол дараах 10 зүйлийг туршиж, үзэж, мэдэрч амжаарай:
-
🕌 Султан Ахмед сүм (Blue Mosque)
-
“Хөх сүм” нэрээрээ алдартай энэ сүм нь Истанбулын хамгийн бэлгэдэлтэй барилга. Үнэгүй ордог тул заавал орж үзээрэй.
-
-
🏛️ Айя София (Hagia Sophia)
-
Христ болон исламын шашныг нэг дор харуулсан гайхамшигт байгууламж. Музей байснаа одоо сүм болсон ч нээлттэй.
-
-
🏰 Топкапи ордон (Topkapi Palace)
-
Османы султануудын ордон. Хааны эдлэл, исламын түүхэн дурсгалуудыг хадгалсан музей. Монгол хэлтэй аудио гарын авлага заримдаа байдаг.
-
-
🛍️ Гранд базар (Kapalıçarşı)
-
Хамгийн эртний зах. Хивс, алт, арьсан цүнх, бэлэг дурсгал, амттан гээд бүхнийг эндээс авах боломжтой. Үнэ хаялцахаа мартав!
-
-
🌉 Босфорын хоолойгоор завиар аялах
-
Европ, Ази хоёр талыг заагласан Босфорын хоолойгоор 1–2 цагийн завин аялал хийвэл Истанбулыг өөр өнцгөөс харна.
-
-
⛲ Сулеймани сүм (Süleymaniye Mosque)
-
Тайван, хүн багатай, хотыг дээрээс тольдох боломжтой түүхэн сүм.
-
-
🏞️ Гүлхане цэцэрлэгт хүрээлэн
-
Ядарсан үедээ сууж амрах, зураг авахад тохиромжтой цэвэрхэн, нам гүм парк.
-
-
🍽️ Турк үндэсний хоол амтлах
-
Донер, кебаб, турк пицца (ламажун), амтлаг баклава, айран, турк кофе зэргийг амсахаа мартуузай. Хоолны үнэ дунджаар 20–50 лир.
-
-
🕍 Долмабахче ордон
-
Европ маягийн тансаг ордон. Танхим бүр нь шилтгээн мэт. Мэргэжлийн хөтөчтэй аялал байдаг.
-
-
📷 Галата цамхаг (Galata Tower)
-
Хотыг бүхэлд нь тольдох боломжтой өндөр цамхаг. Нар жаргах үеэр очвол хамгийн романтик, дурсамжтай мөч болно.
💡 Монгол аялагчдад ѳгѳх зөвлөмж:
Турк eSIM авах нь хямд, хурдан интернеттэй байх боломж.
Google Translate болон “BiTaksi” апп татаж аваарай — такси дуудах, зам харахад хэрэгтэй.
Хувцаслалтдаа анхаараарай, сүмд орохдоо эмэгтэйчүүд толгойны алчуур зүүх шаардлагатай.
Аяллын даатгал болон валютын нөөцөө урьдчилан бэлдээрэй. Валют солихдоо жижиг газруудаас бус, албан ёсны солилцооны төвүүдийг сонго.
📱 Яагаад eSIM.MN гэж?
• Суулгахад хялбар – QR код уншуулаад л болоо.
• Истанбул хотод хурдан, найдвартай дата орно.
👉 Дараагийн аяллаа стрессгүй болгохыг хүсвэл eSIM-ээ урьдчилан аваарай!