Аяллын зѳвлѳгѳѳ: 🇰🇷 Солонгос улс
Дижитал хил нэвтрэх хуудас
🇰🇷 Ѳмнѳд Солонгос e-Arrival Card (Хил нэвтрэх дижитал хуудас) гэж юу вэ?
Өмнөд Солонгос руу зорчих иргэд хилээр нэвтрэхийн өмнө хил нэвтрэх дижитал хуудас цахимаар урьдчилан бүртгүүлэх боломжтой байдаг. Та ѳѳрийн аяллаас 3 хонгийн ѳмнѳ e-arrivalcard.go.kr цахим хуудсаар орж англи эсвэл солонгос хэлээр бүртгэл үүсгэх боломжтой.
Бүртгэл хийснээс хойш 72 цагийн дотор хилээр нэвтрээгүй тохиолдолд уг бүртгэл хүчингүй болох бөгөөд дахин шинээр бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгэл хийхэд дараах мэдээллийг бүрдүүлнэ:
• Гадаад паспортын мэдээлэл
• Нислэгийн дугаар
• И-мэйл хаяг
• Холбоо барих утасны дугаар
• Аяллын зорилго
• Байрлах газрын хаяг
