Tокио бол эртний сүм хийд, орчин үеийн технологи, соёлын өвөрмөц хослол бүхий дэлхийн хамгийн сонирхолтой хотуудын нэг. Хэрвээ та анх удаа Японд очих гэж байгаа бол энэ 5 өдрийн аяллын маршрут танд яг тохирно.
Монгол аялагчдын сонирхолд нийцсэн, хэт ядаргаатай биш, сонирхолтой бүхнээ амжуулж үзэх хөтөлбөрийг бэлдлээ.
🗓️ 1-р өдөр: Уламжлалт Токио ба Otaku соёл
Үзэх зүйлс: Asakusa, Tokyo Skytree, Akihabara
Asakusa-г судлах: Японы хамгийн эртний сүм болох Senso-ji болон уламжлалт гудамжны худалдаа бүхий Nakamise-дүүрэг.
Tokyo Skytree цамхаг: Хотыг дээрээс тольдон харах шилдэг цэг. Доод давхарын Solamachi Mall-д шоппинг хийх боломжтой.
Akihabara: Электроник, анимэ, тоглоомын дэлгүүр, maid кафе гэх мэт Otaku соёлын төв.
📝 Санамж: Senso-ji орчмоос “melonpan” (амтат талх) аваад идээрэй – үнэхээр амттай!
🌸 2-р өдөр: Тайван сүм, загварлаг гудамж, шөнийн гэрэл
Очих газрууд: Meiji Shrine, Harajuku, Shibuya
Meiji Shrine: Ой шугуй дунд байрлах тайван, цэвэрхэн шинто шашны сүм. Монгол сүмтэй төсөөтэй ч, орчин, цэгц нь гайхмаар.
Harajuku: Залуусын дүүрэг — гудамжаар явж байхад cosplay хийсэн хүмүүс, өнгөлөг дэлгүүрүүд анхаарал татна.
Shibuya: Дэлхийд алдартай явган хүний замтай. Hachiko нохойн хөшөө, Shibuya Sky дээрээс хотыг хараарай.
🏙️ 3-р өдөр: Хааны ордон, тансаг гудамж, далайн эрэг
Очих газрууд: Imperial Palace, Ginza, Odaiba
Imperial Palace Garden: Хаадын ордны цэцэрлэг дотор агаар салхинд алхах – амар амгалан, цэвэрхэн.
Ginza: Японы хамгийн тансаг дүүрэг. Монголчуудын шоппинг хийх дуртай Zara, Uniqlo, GU зэрэг дэлгүүрүүд энд төвлөрсөн.
Odaiba: Далайн дэргэд байрлах хиймэл арал. Гигант Gundam, Aqua City, teamLab Planets зэрэг үзвэрүүдтэй. Яг л ирээдүйд очсон мэт мэдрэмж.
📌 Odaiba руу явахдаа “Yurikamome” автомат галт тэрэг унавал цонхоор харахад маш сонирхолтой.
🏞️ 4-р өдөр: Амрах, соёл мэдрэх өдөр
Очих газрууд: Ueno, Roppongi, Tokyo Tower
Ueno Park ба музей: Японы үндэсний музей, уран зураг, самурай зэвсэг, Ameyoko гудамжаар алхаж гудамжны хоол амсах
Roppongi Hills: Mori Art Museum, Tokyo Midtown, 21_21 Design Sight үзэсгэлэн
Оройн аялал: Tokyo Tower-аар орж шөнийн гэрэлтэй хотыг дээрээс нь хараарай
📌 Идэвхтэй аялсны дараа дуу чимээ багатай музей, цэцэрлэгт хүрээлэнд сууж амрах нь яг тохиромжтой.
🌆 5-р өдөр: Хотын өндөрлөг, сумо ба шөнийн Токио
Очих газар: Shinjuku
Tokyo Metropolitan Government Building – үнэгүй 45 давхрын тавцан дээрээс хотыг үзэх.
Shinjuku Gyoen – Хаврын сакура, намрын навчис гайхамшигтай. Суудалтай, амрахад тохиромжтой.
Sumo: Хэрвээ та сонирхдог бол Ryogoku орчимд sumo бэлтгэлийн заал эсвэл музей үзэх боломжтой.
Golden Gai – Жижигхэн баарнуудтай гудам. Дэлхий даяар алдартай. Зарим нь гаднын хүмүүсийг оруулахгүй ч ихэнх нь эелдэг хүлээж авдаг.
📌 Golden Gai дүүрэгт англи хаягтай баар сонгож ороорой.
💡 Монгол аялагчдад ѳгѳх зөвлөмж:
- иСИМ суулгаад амар тайван аялаарай
- Suica/PASMO картаар метро, автобуст сууж болно.
- Бэлэн мөнгө бага зэрэг авч яваарай. Зарим жижиг хоолны газарууд карт уншдаггүй.
- Google Translate болон Japan Transit Planner апп суулгах нь тун хэрэгтэй.
- Япончууд эелдэг боловч чимээгүй байдаг тул олон нийтийн газар утсаар чанга ярихгүй байхыг анхаараарай.
🗺️ Хураангуй хүснэгт
Өдөр | Дүүрэг | Үндсэн үзвэрүүд |
---|---|---|
1 | Asakusa, Akihabara | Сүм хийд, Skytree, Анимэ дэлгүүр |
2 | Harajuku, Shibuya | Meiji сүм, загварын гудамж, хотын өндөрлөг |
3 | Ginza, Odaiba | Хааны цэцэрлэг, дэлгүүр хэсэх, далайн эрэг |
4 | Tokyo Tower | Хотын амьдрал |
5 | Shinjuku | Хотын үзэмж, сумо, шөнийн Токио |
📱 Яагаад eSIM.MN гэж?
- Суулгахад хялбар – QR код уншуулаад л болоо.
- Гар утсан дотроосоо хэдхэн даралтаар идэвхжүүлнэ
- Японд буугаад шууд ажиллана
✈️ Нисэхийн өмнө татаж аваад идэвхжүүлээд очвол шууд холбогдоно.
🛜 Хамгийн найдвартай, хурдан интернэттэй байх нь Токиод төөрөхгүй, сандарч хамаагүй аялна гэсэн үг!